Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана гэж заасны дагуу “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлж нэгдүгээр үе шатанд тэнцсэн бүтээлүүдээр хот төлөвлөлтийн үзэсгэлэнг 2024.07.28-ны өдрөөс 2024.07.31-ний өдрийн хооронд гаргаж олон нийтэд танилцуулж санал авна.
Тус үзэсгэлэнтэй танилцаж санал өгөх боломжгүй иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим сүлжээнд 2024.07.25-ны өдрийн 10:00 цагаас 2024.07.31-ний өдрийн 18:00 цагийн хооронд байршуулж олон нийтэд танилцуулж санал авна