“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын удирдамжын дагуу бүх л үйл ажиллагаа явагдах тул удирдамжтай сайтар танилцана уу!
Удирдамж татаж авахСонгон шалгаруулалтын бүртгэл хэсгээр бүртгүүлж бүртгэлийн хураамжыг төлж нэвтрэх эрхээ авсанаар бүртгэл албан ёсоор баталгаажина.
Хэд хэдэн зураг төсөл, судалгааны байгууллага нийлж нэг баг болон оролцох боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай гэрээлж нэмэлт судалгааны ажил хийлгэж болно.
“Шинэ Хархорум” хот байгуулах газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 360 км зайд, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийн 189,363 га талбайд байрлана. Орхоны хөндийн нутаг дэвсгэрийн гадаргын зонхилох хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд эзлэх бөгөөд далайн түвшнээс дээш 1,350-2,300 метрийн өндөрт оршино.
Байршлын KML файлыг эндээс татаж авна уу.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм.