"Шинэ Хархорум"
хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах

шалгаруулалтындүн гарлаа.

FINAL REQUIMENTITION DEADLINE

Бүртгэл хаагдах хугацаа болоход

Өдөр

Цаг

Минут

Секунд

"Шинэ Хархорум" хотыг
байгуулах үндэслэл

01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг;

02

Монгол Улсын Их Хурлын тогтоол

Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоол;

03

Монгол Улсын Засгийн газрын тогтоол

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоол.

Улаанбаатар хот нь Монгол Улсын газар нутгийн 0,3% эзэлдэг ч нийт хүн амын 50% амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 66%, эрүүл мэндийн байгууллагын 61%, их дээд сургууль, коллежийн 96% төвлөрч байгаа бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Нийгэм, эдийн засаг, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй асуудлууд хуримтлагдсаар гамшгийн эрсдэлийн түвшин өндөрсөж байгаа нь шинэ хот байгуулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

"Шинэ Хархорум" хотыг байгуулснаар Улаанбаатар хотод үүссэн хүн ам, эдийн засгийн хэт төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, шинэ ажлын байр нэмэгдэх, хүн ба амьтан амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй хот бий болох ач холбогдолтой юм.

Цааш үзэх

Зорилго

“Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, хотын дүр төрхийг тодорхойлох.

Сонгон шалгаруулалт ямар хугацаанд явагдах вэ?

Сонгон шалгаруулалтыг 2024.08.02-нд бүрэн дуусгаж, шилдэг оролцогчдод батламж гардуулна. Шалгаруулалт явагдах цагийн хуваарийг UTC+8 /Ulaanbaatar city/ цагийн бүсээр тооцно.

01

Бүртгэл эхлэх болон хаагдах хугацаа

2024.03.18-ны өдрөөс сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор эхэлж 2024.04.15-ны өдрийн 12:00 цагт дуусна.

02

Үзэл баримтлал боловсруулах хугацаа

2024.04.15-ны өдрөөс 2024.07.16-ны хооронд сонгон шалгаруулалтад оролцох эрх авсан оролцогчид үзэл баримтлалыг боловсруулна.

03

Материал хүлээн авах эцсийн хугацаа

2024.07.16-ны өдрийн 12:00 цаг хүртэл оролцогчдын материалыг хүлээн авна.

04

Үнэлгээ, дүгнэлт гарах хугацаа

2024.07.19-нөөс 2024.08.01-ны хооронд ерөнхий чадварын, олон нийтийн, комиссын гэсэн 3 үе шатны нэгдсэн үнэлгээ явагдаж дуусна.

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Юнескогийн гудамж, Далай тауэр, 11 давхар, 14220

Утас

+976 7771-1220

© 2024 Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын
асуудал хариуцсан захиргаа